Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны долоодугаар сарын 7-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 35 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 895 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна.

Мөн АТГ, ТЕГ, ЦЕГ-ын 21 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон нийт 103 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 59 хэргийг шийдвэрлэснээс 83 холбогдогчтой 15 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, одоо 44 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.