УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг зарим шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, үнэлэн дүгнэж дараах байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, мөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.