УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан гэнэ. Тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар тусгаж. Сануулбал, 2008-2012, 2020-2024 оны парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаарын бохидлыг бууруулах асуудлын дэд хороог хуулиар харьяалуулан байгуулж байв