“Оюу толгой” ХК-ийн Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан “Оюу толгой” ХК-ийг худал мэдээлэл тарааж байна гэж шүүмжлээд буй. Тэрбээр “Цөөхөн хэдэн жишээ дурдвал:
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгэр (1.5 тэрбум ам.доллар) хэтэрч, үйдвэрлэлийн хуваарьт хоёр жил гаруйн хоцрогдол үүссэн нь менежментийн буруу үйл ажиллгааны алдаа байсан.


Ажилчдын цалин хөлсийг тооцох аргачлалыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэгдэн баталсан журмаас гажуудуулж, нийт цалингийн зардал 20% хэтэрч, зарим нэг ажилчдад сарын 100-аас илүү их сая төгрөгийн шударга бус цалин хөлс олгосон.

Сонирхолтой нь удирдлагын баг нь яагаад цалингийн зардал өсөх болсон шалтгаанаа буюу алдаагаа олж тогтоох гэж бүтэн нэг жил, мэдсэний дараа засах аргаа олох гэж дахиад нэг жил болсон байдаг.
Удирдлага нь худалдан авах багийн удирдлагын их хэмжээний авлигын асуудлыг ТУЗ дээр хөндөхөөр ‘бид мэдээлэлгүй бол яаж ч чадахгүй’ гэдэг” гэв.