Залуучуудын олимпын наадамд багтсан BASEBALL5 спорт төрөл манай улсад хөгжөөд удаагүй байгаа. Тэгвэл өчигдөр анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Монголын олимпын хорооны гишүүн байгууллага болох Монголын бэйсбол, софтбол, тийболын үндэсний холбоо 35 жилийн ойгоо тохиолдуулан УАШТ-ийг зохион явуулсан бөгөөд 9-12, 13-17 гэсэн насны ангиллаар явагдлаа.

Тэмцээнд Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгино хайрхан дүүргийн 14 багийн 100 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Анхдугаар аваргууд, медалийн эздээ тодрууллаа.

9-12 насны ангилалд:

• Тэргүүн байр - Анхдугаар Улсын аваргаар БГД-н 38-р сургууль Steppe Falcons club тамирчид Цом, алтан медаль, өргөмжлөлийн эзнээр

• Дэд байр - Баянгол дүүргийн Ид шидийн тийболын холбоо Өсвөрийн тамирчид Мөнгөн медаль, өргөмжлөл

• Гутгаар байр – Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн Peak баг Хүрэл медаль, өргөмжлөл хүртлээ.

13-17 насны ангилалд:

• Тэргүүн байр - Анхдугаар Улсын аваргаар Сүхбаатар дүүрэг Тийболын Жанжин холбоо, Эрдмийн хөтөч сургуулийн баг тамирчид Цом, алтан медаль, өргөмжлөл

• Дэд байр - Хан-Уул дүүргийн Хосе мартын нэрэмжит 52-р сургууль Шинэ үе-Алтан бээлий клубын 1-р баг Мөнгөн медаль, өргөмжлөл

• Гутгаар байр - Хан-Уул дүүргийн Хосе мартын нэрэмжит 52-р сургууль Шинэ-Үе Алтан бээлий клубын 2-р баг Хүрэл медаль, өргөмжлөл хүртлээ.