Ерөнхий сайд Г.Занданшатар намынхаа даргын өрсөлдөөнд Б.Энхбаярыг ашигласнаараа ялагдсан гэдгээ ойлгоогүй бололтой. Өөртөө “хасах” оноо авч өгсөн хүнээ Хууль зүйн сайд болгож үлдсэн жаахан нэр хүндээ унагав.
Ерөнхий сайд Г.Занданшатар эцэг хуулийг зөрчиж “огцрох тийзээ өвөртөллөө” гэдгийг УИХ-ын гишүүд илээр хэлэх боллоо.
Монгол Улсад хууль биш хүн засагладаг гэдгийг Ерөнхий сайд энэ үйлдлээрээ батлав. Тэрбээр намын дарга болж чадаагүй өс хонзондоо хөтлөгдөн намаас нэгэнт хөөгдөх нь тодорхой болсон буюу алдах юмгүй Б.Энхбаяраар хүчний байгууллагыг удирдуулан өөрийг дэмжээгүй журмын нөхдөө ялангуяа МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг гэмт хэрэгт холбогдуулан “намнах” ажиллагааг хэрэгжүүлэх нь тодорхой байна.