Ус бохирдуулагч компаниудын хувьд ашигласан уснаас гадна бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх учиртай. Харин “Оюу толгой” компани ус бохирдуулсны төлбөрөө төлдөггүй цорын ганц уул уурхайн компани. Бүр байгуулагдсан цагаасаа хойш нэг ч төлөөгүй. Атал ус гэдэг ухаж байгаа алтнаас илүүд үнэлэгддэг говьд үйл ажиллагаа явуулж, хамгийн их ус ашигладаг уул уурхайн 10 компанийн нэгээр нэрлэгдэж байна.

Тус компанийн ус ашиглалттай холбоотой асуудал ганц энэ биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр “Оюу толгой”-н одоо байгаа хоёр хаягдлын далангаас маш их хэмжээний ус шүүрч байсныг шалгалтаар тогтоосон. Улмаар Усны газраас 700 сая төгрөгийн торгууль тавьсан. Компани бүх торгуулийг төлсөн байгаа.

Шүүрлийн усыг гаргахгүйн тулд 800 метрийн урттай, 20 орчим метрийн өндөртэй газар доорх даланг барьж, түүнээсээ соруулан хаягдлын далан руу цутгаж байсан. Энэ нь дунджаар 20 м.сек буюу Туул голын урсцын хэмжээтэй дүйцэхүйц усыг шүүрүүлж, хаягдлын далан руугаа хийж байгаа асуудлыг нухацтай ярих ёстой.  


Мөн гуравдагч хаягдлын далан барих асуудлыг ярьж эхэлж байна. Гэвч гуравдагч хаягдлын далан барих талбай лицензийн талбай дээр нь байхгүй. Ил уурхай гаргахдаа Ундайн голын голдиролд өөрчлөлт оруулсан. Дахин энэ асуудал сөхөгдөх нь ээ.  


2023 оны есдүгээр сараас эхлээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани кэмпийнхээ хэрэглэсэн усыг ашиг олох зорилгоор хэрэглэсэн ус гэж үзэж төлбөр төлдөг болсон. Энэ төлбөрийг Оюутолгой компани мөн төлдөггүй.

Ойролцоогоор жилд 500.000  м.куб ус буюу Даланзадгадын жилийн усны хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөр юм. Дэлхийн тэргүүлэх компани ус бохирдуулсны төлбөр төлдөггүй, ажилчдынхаа хэрэглэсэн усны төлбөрийг ч төлөхгүй, хаягдал ус нь шүүрсэн байгаа нь ичгэвтэр хэрэг” гэж хэлж байв.

Компанийн зүгээс үйлдвэрлэлийн усныхаа 86.7 хүртэлх хувийг дахин ашигладаг гэдэг мэдээллийг өгдөг. Гэвч үнэгүй хэрэглэж буй зүйлээ үнэ цэнгүйгээр хэрэглэж, технологийн шинэчлэл хийхгүй байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Учир нь дэлхий нийтэд технологи улам хөгжсөөр дахин ашиглалтын хувь хэмжээ нэмэгдсээр байна. Тиймээс Засгийн газраас “Оюу толгой” компанийг ус бохирдуулсны төлбөр төлдөггүй учир технологийн шинэчлэлт хийхгүй байна гэж үзэж татварын акт тавихаар болжээ. Ерөнхий сайд асан Г.Занданшатар огцрох үеэрээ “Оюу толгой” нийт ашигласан усныхаа 87.2 хувийг цэвэршүүлж, үлдсэн 17 сая м.куб ус бохирдуулдаг гэсэн үг.

Тиймээс өнгөрсөн хугацаанд 150 гаруй сая м.куб ус бохирдуулж, төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр татварын акт тавьж, аудит оруулж байгаа. Хоёр гол ширгэсэн асуудал байгаа.  

Дэлхийн ус дахин ашиглах хувь 92 хувьд хүрсэн. Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй байгаа учир шинэ технологи нэвтрүүлэхгүй байна гэж үзэж энэ шаардлагыг тавьж байгаа. Говийн ус эмзэг, ямар их хуурайшилттай байгаа билээ” гэсэн юм.
Иргэд бид ч орон гэртээ уусан, ашигласан усныхаа төлбөрийг бүгдийг төлдөг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа говийн чандманийг үнэ төлбөргүй ашиглаж дуусах өдөр ойртсоор байгааг албаныхан анхааруулсаар байна. Энэ анхааруулгатай хамт говийн баялгийг ухаж дуусах өдөр говийн гүний ус ч дууссан байх вий гэдгийг сануулъя.