Иргэний нийгмийн байгууллагууд буюу хүний эрхийн төлөө тэмцэгчид хаврын морин уралдааныг сэргээхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа. Одоогийн байдлаар Бүх нийтийн боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Лантуун дохио ТББ, “Хөөрхөн зүрх” ТББ-ууд мэдэгдэл гаргалаа. Мөн НҮБ-ын удирдлагын багаас уралдаанч хүүхдийн асуудлаар санал зовниж буйгаа илэрхийлээд буй юм.

НҮБ:
НҮБ-ын удирдлагын багаас уралдаанч хүүхдийн асуудлаар санал зовниж буйгаа илэрхийлж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд:
-Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг (UNCT) нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Энэхүү төсөлд хаврын морин уралдааныг зохион байгуулж, 14-17 насны хүүхдүүд уралдаанчаар оролцуулахаар тусгажээ.

НҮБ-ын Удирдлагын баг нь хурдан морины уралдаан нь Монгол Улсын соёлын өв, уламжлалын нэгэн хэсэг болохыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч аливаа соёл, уламжлал нь хүүхэд бүрийн дээд ашиг сонирхол, эрхэм чанар, хүний эрхийг хамгаалах чиглэлд хувьсан хөгжихийг дэмждэг.
Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийн дагуу Цагаан сарын баярын үед эсхүл дараагаар морин уралдаан зохион байгуулж, хүүхдүүд унаачаар оролцуулахаар тусгасан байна. Тухайн цаг үед Монгол Улсын ихэнх нутаг дэвсгэрт өвлийн ширүүн уур амьсгал үргэлжилсээр байдаг. Улмаар хэт хүйтэн, цас, мөс бүхий бартаат газар нутаг, уралдааны хол зай, өндөр хурд зэргийн улмаас уралдаанч хүүхдүүд ноцтой эрсдлүүдтэй тулгардаг. Уралдааны үеийн осол гэмтлийн мэдээлэл, уралдаанч хүүхдийн талаарх үндэсний хэмжээний статистик мэдээллээс харахад унаач хүүхэд хүндээр гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, улмаар амь насаа алдах зэрэг эрсдлүүдийг баримтжуулсан байна. Хэдийгээр аюулгүй байдлыг хангах, хамгаалах хэрэгслүүдийг нэвтрүүлсэн ч морин уралдаанд холбогдох үйл ажиллагааны улмаас олон зуун хүүхэд гэмтэж бэртэх, байнгын хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гарсаар байна.
Хамгаалах хэрэгсэл, даатгал, эмнэлгийн тусламж зэрэг аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлт уг төсөлд тусгагдсаныг НҮБ-ын Удирдлагын баг тэмдэглэж байна. Гэвч хамгаалах арга хэрэгслүүд хангалттай эсэхэд бус, харин мөн чанарын хувьд аюултайд тооцогддог үйл ажиллагаанд хүүхдүүд үргэлжлэн оролцсоор байх нь үндсэн асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Конвенц, зөвлөмжийн хэрэгжилт хариуцсан Шинжээчдийн хороо нь Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын зарчим, үүргийн дагуу 18 насанд хүрээгүй хүнийг морин уралдааны унаачаар ажиллуулахгүй байхыг Монгол Улсад хандан, удаа дараа уриалж байсан.
Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 14 нас болгон нэмэгдүүлсэн нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй юм. Олон улсын эрх зүйн дагуу 14-17 насны хүүхдүүд аюул бүхий хөдөлмөрөөс хамгаалуулах эрхтэй хэвээр байдаг.
Морин уралдаанд хүүхдүүд оролцох нь бие махбодийн шууд эрсдэлийн зэрэгцээ тэдний сурч боловсрох, хөгжих зэрэг ирээдүйн боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Олон тооны хүүхэд морин уралдаанд оролцох явцдаа урт хугацаагаар сургууль завсардах, сурлагын амжилт буурдгийг зохих баримтууд харуулж байна. Тиймээс эрсдэлтэй үйл ажиллагаанаас хүүхдийг хамгаалах нь зөвхөн аюулгүй байдал төдийгүй тэдний урт хугацааны хөгжил, сайн сайхан байдлыг хамгаалах асуудал юм.
Монгол Улс сүүлийн жилүүдэд хүүхдийг хамгаалах, өвөл, хаврын морин уралдаанд хүүхэд оролцохыг хязгаарлах чиглэлээр чухал ахиц дэвшлүүд гаргасныг НҮБ-ын Удирдлагын баг цохон тэмдэглэж байна. Эдгээр арга хэмжээ нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, ОУХБ-ын холбогдох конвенцын дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой алхмууд юм. Эдгээр ахиц дэвшлийг хадгалахын зэрэгцээ Монгол Улсын баялаг соёл, уламжлалыг олон улсын хүний эрхийн стандарт, хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн тээн хадгалах нь нэн чухал билээ.
Тиймээс НҮБ-ын Удирдлагын багаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг бүрэн хангаж, хүүхэд хамгааллын талаарх Монгол Улсын үндэсний болон олон улсын үүрэг, амлалтад нийцүүлэхийг Монгол Улсын Их Хуралд хандан уриалж байна. НҮБ-ын Удирдлагын баг нь Монгол Улсын үнэт өв уламжлал, хүүхэд бүрийн эрх, аюулгүй, сайн сайхан байдлыг хамгаалах цаашдын яриа хэлэлцээ, нотолгоонд суурилсан шийдлүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Энэ мэдэгдэлд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.
-Бүх нийтийн боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл:
Хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, эсэн мэнд амьдрах эрх нь аливаа уламжлал, соёлын үйл ажиллагаанаас ямагт дээгүүр тавигдах ёстой.

Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасантай холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зүгээс байр сууриа илэрхийлж байна.
Хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, эсэн мэнд амьдрах эрх нь аливаа уламжлал, соёлын үйл ажиллагаанаас ямагт дээгүүр тавигдах ёстой. Гэвч хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах нь эдгээр эрхийг зөрчих, хүүхдийн боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулах бодит нөхцөлийг бий болгох өндөр эрсдэлтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны статистикийн эмхэтгэлд дурдсанаар, 2024 оны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 16,092 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 онд нийтэлсэн судалгааны мэдээлэлд бүртгэлтэй 15,885 уралдаанч хүүхдийн 5308 нь 7-9, 6000 орчим нь 10-12, 2743 нь 13-15, 323 нь 16-18 насны буюу сургуулийн насны хүүхдүүд байна. Түүнчлэн “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” судалгаанд хурдан морь унаач хүүхдүүдийн 96 хувь нь хөвгүүд байгааг дурдсан ба унаач хүүхдийн хичээл хоцрогдлын талаар багш нарын 43 хувь нь их, 46.2 хувь нь дунд зэрэг гэж үнэлсэн байна. Энэ нь хурдан морь унах үйл ажиллагааны хүүхдийн боловсролд үзүүлж буй сөрөг нөлөө төдийгүй хөвгүүдийн боловсролын тэгш боломж, сургуульд хамрагдалтын асуудалтай холбоотой байгааг анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хаврын морин уралдаан нь ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаатай давхцдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн судалгаанд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дурдсан. Үүний шалтгаан нь уралдаанч хүүхдүүд зөвхөн уралдааны өдөр морь унахаас гадна уралдааны бэлтгэл, сунгаа, үсэргээ хийх, морь малын бусад ажлыг давхар гүйцэтгэдэгтэй холбоотой бөгөөд үр дагаварт нь хүүхэд хичээл таслах, сурлагын хоцрогдол үүсэх, хичээл сургалтын үйл ажиллагаанаас хөндийрөх, улмаар заавал эзэмших боловсролыг дүүргэж чадахгүйд хүргэдэг.
Ийнхүү хаврын морин уралдааны сөрөг нөлөөлөл, үр дагавар нь судалгаа баримтаар нотлогдсон, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолд ч тусгагдсан асуудал юм. Монгол Улсын Үндсэн хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүүхдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэх, эдийн засгийн мөлжлөгөөс болон боловсрол эзэмшихэд нь саад учруулах аливаа хөдөлмөрөөс хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн.
Үндэсний өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах нь чухал боловч өв соёлоо хадгалж, хамгаалах нэрийн дор хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, боловсрол, ирээдүйн боломж сонголтыг хязгаарлаж, золиослох ёсгүй. Хүүхэд бол өв соёлыг хадгалах үүрэг хүлээсэн арга хэрэгсэл бус, өөрийн гэсэн эрх, эрх чөлөө, хүсэл сонирхол, хөгжих боломжтой, эн тэргүүнд хамгаалагдах ёстой бие даасан субьект юм.
Иймд хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь хүүхдийн сурч боловсрох эрхээс гадна хүүхдийн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг дахин бүрдүүлнэ гэж үзэж “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах агуулга бүхий дээрх хуулийн төслийг дэмжихгүй бөгөөд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавихыг хууль тогтоогчдоос шаардаж байна.
Лантуун дохио ТББ: Хаврын морин уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг уралдаанчаар оролцуулахыг эсэргүүцэж байна

Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хаврын морин уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг уралдаанчаар оролцуулахыг эсэргүүцэх тухай.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачлан 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд хаврын морин уралдаанд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг уралдаанчаар оролцуулах зохицуулалт тусгасныг “Лантуун Дохио” ТББ эрс эсэргүүцэж, энэхүү албан мэдэгдлийг гаргаж байна.
Уг хуулийн төсөл нь хүүхдийн язгуур эрх ашиг, хууль тогтоомжийн залгамж чанар болон олон улсын гэрээ конвенцын өмнө хүлээсэн үүрэгтэй дараах үндэслэлүүдээр шууд зөрчилдөж байна. Үүнд:
1. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулна: Хаврын улиралд хурдан морь уралдуулах нь уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон ноцтой эрсдэл дагуулж, хүнд бэртэл гэмтэл авах нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Боловсрол эзэмших эрхийг зөрчинө: Хичээлийн жилийн ид дундуур уралдааны бэлтгэл болон уралдаанд оролцох нь хүүхдийг олон хоногоор хичээл завсардуулж, сурч боловсрох үндсэн эрхийг нь шууд зөрчих хор уршигтай.
3. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн: Цас мөс хайлаагүй, хальтиргаа гулгаа ихтэй замд, хасах хэмийн хүйтэнд олон цагаар хурдан морь унаж уралдах нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд хэт хүнд ачаалал өгөх тул хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт зүй ёсоор тооцогдоно.
4. Төрийн шийдвэрийн залгамж чанараас ухарсан үйлдэл болно: Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын улирлын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглох шийдвэрийг баталгаажуулсан билээ. Энэхүү шийдвэрийн эсрэг хуулийн төсөл батлах нь төр өмнөх шийдвэрээсээ ухарсан, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
5. Олон улсын гэрээ, конвенцыг зөрчинө: Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон олон улсын өмнө хүлээсэн бусад гэрээ, үүргээ зөрчсөн ноцтой үр дагаварт хүрнэ.
Иймд “Лантуун Дохио” ТББ нь хүүхдийн эрхийг дордуулсан дээрх хуулийн төслийг эрс эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд та бүхнийг хүүхдийн амь нас, эрүүл мэнд, язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байх хариуцлагатай байр суурь илэрхийлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Хөөрхөн зүрх ТББ: Хаврын морин уралдаан нь ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаатай давхцдаг

Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасантай холбогдуулан “Хөөрхөн Зүрх” ТББ-ын зүгээс байр сууриа илэрхийлж байна.
Хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, эсэн мэнд амьдрах эрх нь аливаа уламжлал, соёлын үйл ажиллагаанаас ямагт дээгүүр тавигдах ёстой. Гэвч хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах нь эдгээр эрхийг зөрчих, хүүхдийн боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулах бодит нөхцөлийг бий болгох өндөр эрсдэлтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны статистикийн эмхэтгэлд дурдсанаар, 2024 оны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 16,092 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 онд нийтэлсэн судалгааны мэдээлэлд бүртгэлтэй 15,885 уралдаанч хүүхдийн 5308 нь 7-9, 6000 орчим нь 10-12, 2743 нь 13-15, 323 нь 16-18 насны буюу сургуулийн насны хүүхдүүд байна. Түүнчлэн “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” судалгаанд хурдан морь унаач хүүхдүүдийн 96 хувь нь хөвгүүд байгааг дурдсан ба унаач хүүхдийн хичээл хоцрогдлын талаар багш нарын 43 хувь нь их, 46.2 хувь нь дунд зэрэг гэж үнэлсэн байна. Энэ нь хурдан морь унах үйл ажиллагааны хүүхдийн боловсролд үзүүлж буй сөрөг нөлөө төдийгүй хөвгүүдийн боловсролын тэгш боломж, сургуульд хамрагдалтын асуудалтай холбоотой байгааг анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хаврын морин уралдаан нь ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаатай давхцдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн судалгаанд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дурдсан. Үүний шалтгаан нь уралдаанч хүүхдүүд зөвхөн уралдааны өдөр морь унахаас гадна уралдааны бэлтгэл, сунгаа, үсэргээ хийх, морь малын бусад ажлыг давхар гүйцэтгэдэгтэй холбоотой бөгөөд үр дагаварт нь хүүхэд хичээл таслах, сурлагын хоцрогдол үүсэх, хичээл сургалтын үйл ажиллагаанаас хөндийрөх, улмаар заавал эзэмших боловсролыг дүүргэж чадахгүйд хүргэдэг.
Ийнхүү хаврын морин уралдааны сөрөг нөлөөлөл, үр дагавар нь судалгаа баримтаар нотлогдсон, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолд ч тусгагдсан асуудал юм. Монгол Улсын Үндсэн хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүүхдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэх, эдийн засгийн мөлжлөгөөс болон боловсрол эзэмшихэд нь саад учруулах аливаа хөдөлмөрөөс хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн.
Үндэсний өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах нь чухал боловч өв соёлоо хадгалж, хамгаалах нэрийн дор хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, боловсрол, ирээдүйн боломж сонголтыг хязгаарлаж, золиослох ёсгүй. Хүүхэд бол өв соёлыг хадгалах үүрэг хүлээсэн арга хэрэгсэл бус, өөрийн гэсэн эрх, эрх чөлөө, хүсэл сонирхол, хөгжих боломжтой, эн тэргүүнд хамгаалагдах ёстой бие даасан субьект юм.
Иймд хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь хүүхдийн сурч боловсрох эрхээс гадна хүүхдийн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг дахин бүрдүүлнэ гэж үзэж “Хөөрхөн Зүрх" ТББ нь хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах агуулга бүхий дээрх хуулийн төслийг дэмжихгүй бөгөөд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавихыг хууль тогтоогчдоос шаардаж байна.














