Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох зохицуулалт өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд бий. Харин аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг төрийн захиргааны албан хаагч байхыг зөвшөөрдөггүй. Тэгвэл сумынхаас гадна аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр боловсруулж, санал авч байна. Шалтгаан нь ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хүн ховордсон, одоо ажиллаж байгаа төлөөлөгчид нь бүрэн эрхийн хугацаа дуусмагц дахин сонгуульд өрсөлдөх хүсэлгүй байх нь олонтаа төдийгүй хугацаанаасаа өмн огцрох хүсэлт гаргадаг болсон зэрэгтэй холбоотой гэнэ.

















.jpg)