Иогийн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын Шинэ Дели хотод энэ сарын 24-27-ны өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд оролцсон Онолбаатарын Бэлгүтэй насанд хүрэгчдийн төрөлд алтан медаль хүртэн Монгол Улс иогийн Азийн аваргатай болжээ.

Тэрээр насанд хүрэгчдийн төрөлд найман ангиллаар оролцож нэг алт долоон мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг гурван мөнгө нэг хүрэл, А.Насандэлгэр нэг мөнгө, Н.Марал гурван хүрэл, Т.Ялгуун хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Монгол Улс Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.

Онолбаатарын Бэлгүтэй нь Эрдэнэс Тавантолгой ХК-д гаалийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2022 оноос Намасте Иога Монголиа төвд иогоор хичээллэж эхэлжээ. Түүний хувьд

- 2022, 2023 оны Монгол Улсын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт,  мөнгөн медаль

-2022, 2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финалд тус тус шалгарч байжээ.