Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл зөвшилцөн тогтоодог. Тус зөвлөл нь долоо хоног бүр чуулганы нэгдсэн хуралдааны өмнө товлосон цагт хуралддаг. Зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу УИХ-ын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанууд явагддаг. Тус зөвлөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу парламентын үйл ажиллагааг шуурхай, зохион байгуулалттай явуулах, намын бүлэг болон Байнгын хороодын ажлыг уялдуулах үндсэн чиг үүрэг бүхий дотоод зохион байгуулалтын бүтэц юм.
Зөвлөлийн хурлаар зөвшилцсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, хянан шалгах түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга, Улсын Их Хуралд суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөлөл болох гишүүн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга багтдаг. Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцох бөгөөд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийг танилцуулъя:
УИХ-ын дарга - С.Бямбацогт

УИХ-ын дэд дарга нар –


Байнгын хороодын дарга нар








Нам, эвслийн бүлгийн дарга нар





УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга – Л.Өлзийсайхан









.jpeg)


.jpg)




