“Татар” хамтлагийнхан нийслэлийн 39 дүгээр сургуулийн нэг ангийнхан бөгөөд Багш нарын баярын өдрөөр “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ. Тус хамтлагийнхны “Ардын багш” дууны эзэн нь тэдний ангийнх багш Б.Сономбалжир юм байна. Сонирхуулахад, “Ардын багш” дууг “Татар” хамтлаг 2002 онд зохиож, мөн ондоо сонсогчдод хүргэсэн бөгөөд “Татар” цомогт нь багтсан байдаг.

“Татар” хамтлагийнхны сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхуулахад өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрч буй.

Эл уран бүтээлд тэдний “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн. Мөн тус киноны гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн юм.