Усны газраас “Оюутолгой” компанийн 2026 оны нэгдүгээр улирлын хаягдал усны дүгнэлтийг боловсруулж дуусжээ.

Уг дүгнэлтээр тус компани ус бохирдуулсны төлбөрт 1.5 тэрбум төгрөг төлөх тооцооллыг гаргасан байна.

Усны газрын дарга З.Батбаярын хэлж буйгаар удахгүй 2022, 2023, 2024, 2025 оны ус бохирдуулсаны төлбөрийн хэмжээг нөхөн тооцож ногдуулах аж. Эдгээр төлбөрүүд хийгдэх хүртэл Оюутолгой компанид ус ашиглуулах дүгнэлт гаргаж өгөх боломжгүй буюу ус ашиглах эрх үүсгэхгүй гэдгийг онцолсон юм.  


Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг гэгддэг. Гэвч сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт огт төлбөр төлөөгүй. Усны газар тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд жилд 5.1 тэрбум төгрөг төлөхөөр байгаа аж. Харин “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарлаж, энэ төлбөрийг төлдөггүй байна. Ийд Усны газраас хаягдал усны дүгнэлт боловсруулсан нь энэ юм.

"Эрдэнэт" үйлдвэрийн жишгээр тооцоолж үзвэл “Оюу толгой” компани 2022-2025 оны ус бохирдуулсны төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг төлж магадгүй. Хэрэв энэ төлбөрийг төлөхгүй бол ус ашиглах эрхгүй болох бололтой.