Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн байгууламжийг түр хугацаанд барих гэж байна. Тус байгууламж нь 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 20 хүртэл түр хугацаанд Драмын эрдмийн театрын талбайд байрлах бөгөөд үзэсгэлэн дууссаны дараа бүрэн буулгаж, орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөжээ.

Төслийг санаачлагч байгууллагаар "Юнител" групп, гүйцэтгэгчээр "Даларав" ХХК ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээсэнээрээ онцлогтой аж.