Засгийн газрын өчигдрийн /2025.10.08/ хуралдаанаар "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлөөд буй. Түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг томилжээ.
Э.Баясгалангийн хувьд нээлттэй сонгон шалгаруулалтаар “Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод таван жил болсон. Энэ хугацаанд Монголын эрх ашгийг хангуулах асуудлыг удаа дараа хөндөж, хэвлэл мэдээллийн байгууллагад ч энэ талаар нээлттэй ярьж ирсэн юм. Үүнд нь Рио Тинтогийн зүгээс илт дургүйлхэж тэр дагуу нь ЗГХЭГ чөлөөлсөн бололтой. Гэвч өөрт нь ажлаас чөлөөлөх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл шинээр “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Д.Цолмон гэж хэн бэ.
Боловсрол
2005 - Монгол-Туркийн хамтарсан сургууль
2015 - МУИС, Хууль зүйн сургууль
2015 - АНУ, Калифорнийн Их Сургууль, (Беркли) Хууль зүйн сургууль
Ажлын туршлага
2010-2013 Говийн зам ХХК - Гэрээний мэргэжилтэн
2013-2016 Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН - Ахлах хуульч
2016 Ерөнхийлөгчийн Тамгын газар - Гадаад бодлогын зөвлөхийн туслах
2016-2022 Хууль зүй, дотоод хэргийн яам - Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч
2022-2023 Хууль зүй, дотоод хэргийн яам - Хууль зүйн бодлогын газрын дарга
2023-2024 Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх
2024 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга
2025 оноос Мэдээлэл холбооны сүлжээ ХХК - Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүн















