УИХ-ын тухай хуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгааг заасан байдаг. Тухайлбал, тус хуулийн 41.7-д “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэх хэсэг бий.
Үүний “… түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, …” гэж заасан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн, эсэх маргааныг Цэц хянан хэлэлцэх нь.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын эл энэ сарын 18-нд болно.
















