Монгол Ардын Намын даргын өрсөлдөөн ширүүхэн өрнөлөөр үргэлжилж байна. МАН-ын дүрмээр намын даргад ХЭН ч НЭР ДЭВШИЖ болох учраас одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө ил тод мэдэгдсэн билээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар албан ёсоор МАН-ын даргад нэр дэвших нь ойлгомжтой болсон бөгөөд санал тоололтоо эхлүүлжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Занданшатар саналын тоогоо хараад сэтгэлээр унажээ гэсэн мэдээ гарсан. Энэ ч үнэний ортой бололтой. МАН-ын Бага хурлын гишүүд хэнд санал илүү өгөхөөс хамаарч, дараагийн дарга нь тодорно. Энэ дотроо “МАХН-ын” гэх квоттой гишүүд чухал байр суурь эзэлдэг учраас тэдний санал хүчтэйд тооцогдож байна. Хэдийгээр толгойлогч Н.Энхбаяр нь Г.Занданшатартай нийлж, 80-аад оны дүү нараа “нүдээд амжсан” ч гэлээ бусад нь Д.Амарбаясгаланг дагаад эхэлжээ.

Тодруулбал, өчигдөр төрийн ордонд УИХ-ын даргатай З.Баянсэлэнгэ тэргүүтэй нөхөд уулзаж буй зураг нь нийтлэгдсэн байгаагаас харахад тэд хэний талд орох шийдвэрээ аль хэдийн гаргасныг харж болно. МАН-ын Бага хуралд “МАХН”-ын квот 70 гаруй бий.
Тэд улс төрөөс үүрд зууралдаж, амин хувийнхаа эрх ашигт үйлчлүүлэх гэсэн Н.Энхбаяр, Э.Батшугар хоёр хүний төлөө дуугардаг “сүүдрийн” идэвхгүй хүмүүс байхыг хүсэхгүй байгаа бололтой. Эндээс харвал Г.Занданшатар сэтгэл санаагаар унах нь ойлгомжтой. Бага хурлын гишүүдийнхээ саналыг тоолоход л Д.Амарбаясгалан илт илүүрхэж байгааг харж болно. Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй гэдэг...