Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Б.Сэргэлэн томилогджээ. Б.Сэргэлэн нь Дуур бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллаж байсан бөгөөд ажлаа өгөхдөө театрынхаа зарим уран бүтээлчтэй үл ойлголцон, хуулийн байгууллагад хандана хэмээн мэдэгдсэн удаатай. Мөн тэрбээр Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын даргаар ажиллаж байв. Соёлын яам байгуулагдахаас өмнө тэрбээр тухайн үеийн БСШУСЯ-нд Соёл урлагийн бодлогын газрын дарга байв.  

Сонирхуулахад, Б.Сэргэлэн нь Сангийн сайд Б.Жавхлангийн эгч юм. Соёл, шашны бодлогын зөвлөхөөр өдгөө УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Бум-Очир ажиллаж байсан билээ.