Хууль тогтоох дээд байгууллага хуралдаж чадахгүй, ирц бүрдэхгүй 24 цаг боллоо. Чуулганаа хуралдуулахыг шаардаж, бусдыгаа хүлээсэн 61 гишүүн парламентын танхимд үүр цайлгалаа. Товчхондоо, МАН-ын дотоод хагарал туйлдаа хүрч тэмцэл нь Төрийн ордонд орж ирэв. Эрх баригч нам хоёр хуваагдаж тэмцээд буй энэ цаг мөчид сөрөг хүчнийхэн хайна хагалах болж байгаа. Тэр хэрээр АН-ынхан “үнэд” орж улмаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хоёуланг нь огцруулах асуудлыг хэлэлцвэл чуулганд сууна гэж мэдэгдэв. Үүний дараахан УИХ-ын дарга чөлөөгдөх хүсэлтээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороогоор шийдвэрлүүлсэн бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцрох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр товлосон чуулганы ирц хүрэхгүй өглөөг угтлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд улс төрийн шийдвэрээсээ буцаж цаагуураа Засгийн газрыг аварч үлдэхийг санаархаж байгаа бол МАН-ын хэсэг гишүүд ч Засгийг унагаах хуралд оролцохгүй хэмээн гүрийсээр буй.
Ийн УИХ, Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр үдээс хойш 13:30 цагаас өмнө хэлэлцэж амжихгүй, энэ чигээрээ ирц бүрдэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хуулиараа дахиад зургаан сар хэлэлцэхгүй болж байна.
Өөрөөр хэлбэл, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй гүйцэтгэх засаглалыг аварч үлдэх 61 гишүүн хуралдаа суухгүй 13.30 цаг хүртэл гүрийвэл хуулийн хугацаа дуусгавар болж Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар “амь”-иа зургаан сараар сунгаж үлдэх нь.
Чуулганд суухгүй гишүүдийн жагсаалтыг хүргэж байна.



















