Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.
Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2028 он хүртэл нийт долоон жилийн хугацаанд хэрэгжиж буй уг төсөл нь экосистемийн үйлчилгээг хадгалж, дасан зохицох боломжит хувилбаруудыг нэвтрүүлэх замаар байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн хүн амын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх зорилготой.
АДАПТ төслийн үндсэн зорилгыг дэмжих, бэлчээрийг ухаалгаар ашиглах, байгалийн гамшгийн эрсдэлд бэлтгэлтэй байх, гарал үүсэл тогтвортой, чанартай малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх сайн туршлага, шийдлүүдийг таниулж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн “БЭЛ+” (БЭЛ нэмье) аян 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлээд байна.
“Уур амьсгал өөрчлөгдөж байна, Бид ч бас…” уриан дор 60 хоногийн турш зохион байгуулах тус аяны хүрээнд цуврал контент, нийтлэлүүдийг бэлтгэж, олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн сувгуудаар дамжуулан түгээх замаар төслийн зорилтот бүлэг буюу хөдөөгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэн, зан төлөвийг өөрчилж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.
Аянымэдээллүүд авах холбоос: https://www.facebook.com/ADAPTMONGOLIA
Аяны шторк: https://www.facebook.com/share/v/1CwxQaH5FT/
