Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Шалгалтын үр дүнгийн талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодолоос тодрууллаа. Тэрбээр “Монгол хэл бичгийн шалгалтыг гараар засдаг учир дүн, оноотойгоо санал нийлэхгүй байгаа шалгуулагчдын өргөдөл, гомдлыг авдаг. Тус шалгалттай холбоотой шалгуулагчдын өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Идэр их сургуулийн В1 давхарт хүлээн авч байна. Тиймээс албан ёсны үр дүн гараагүй байна. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгье. Монгол хэл бичгийн шалгалтад X, XI, XII ангийн 89 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 88 мянга орчим шалгуулагч хамрагдсан.
Үүнээс 13 хувь нь босго даваагүй буюу 400 оноонд хүрээгүй.
Уг нь XII ангийн хүүхдүүдийн хувьд Элсэлтийн шалгалтын босго давдаг учир маш чухал шалгалт юм. Харин X, XI ангийнхны хувьд дараагийн шалгалтаа өгөх эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ Элсэлтийн шалгалт, Монгол хэл бичгийн шалгалтууд нь хоорондоо шууд хамааралтай биш. Тиймээс Монгол хэл бичгийн шалгалтдаа хангалттай дүн аваагүй байсан ч Элсэлтийн шалгалтдаа орж болно.
Эхний Монгол хэл бичгийн шалгалтаа давж байж хоёр дахь шалгалтаа өгнө гэсэн зүйл байхгүй. Харин Их дээд сургуулиудад суралцах эрх нь хязгаарлагдана гэсэн үг” гэв.







.jpg)







