“Eduten” цахим системийг 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулийн I-VI ангид, сургуулийн сонголтоор VII-IX ангид хэрэгжүүлж, нийт 700 сургуулийн 510,543 суралцагч хамруулсан байна.
“Pearson” цогц хөтөлбөрийг 2025-2026 оны хичээлийн жилд англи хэлний төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулийн III-VIII ангид, туршилтаар 38 сургуулийн IX-XII ангид хэрэгжүүлж, нийт 424,070 суралцагчийг хамруулжээ.
Тэгвэл Боловсролын ерөнхий газраас өнгөрсөн 2025-2026 оны хичээлийн жилд “Eduten” цахим системийг ашигласан лицензийн төлбөрт 1 сурагчийн 1 жилийн төлбөрт 2.99 евро зарцуулжээ.
Энэ нь нийтдээ 4 тэрбум 63 сая төгрөг болсон байна.
Харин Английн “Pearson” англи хэлний цогц хөтөлбөрийн лицензийн төлбөрт 1 суралцагчийн 27500 төгрөг буюу нийт 7 тэрбум 683 сая төгрөгийг Боловсролын ерөнхий газрын “Цахим хэрэглээний зардал”-аас зарцуулсан байна.















