Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэн, найм дахь удаагийн төгсөгчдөдөө диплом гардууллаа. Тус сургуулийг энэ жил нийт 42 оюутан бакавлавр болон магистрын хөтөлбөрөөр төгсөж байна. Үүнд, бакалаврын хөтөлбөрөөр:

-эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл

-механик инженерчлэл

хүрээлэн буй орчны инженерчлэл

-үйлдвэрлэлийн инженерчлэл

-цахилгааны инженер

-мехатроник инженер,

Магистрын хөтөлбөрөөр:

-байгалийн нөөц, технологийн шинжлэх ухааны чиглэл багтжээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хэльмут Кулитц эрдмийн баярт оролцон, төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэхдээ “МГТИС нь Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг төгсөгчдөдөө олгож байна. Үүгээрээ Монгол Улсын хөгжлийг маш тодорхой, зоримог тодорхойлсон “Алсын хараа 2050” хүрээнд улс орны өсөлт, хөгжлийг дэмжих болно” хэмээн онцлон тэмдэглэв.