Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан МУИС-ийн нэр бүхий багш, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө. Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, дэд профессор Содномын Должин
МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Жамъяны Баттөр
Алтангадас одонгоор:
МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Намсрайн Цогбадрах
МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Дашдоржийн Сайнбилэгт
МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор Намсрайн Оюун-Эрдэнэ
МУИС-ийн Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Сүхээгийн Батбилэг
МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Цэдэнгийн Цэцэгжаргал
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Хүний нөөцийн менежер Төмөрбатын Амартунгалаг
МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Эрдэнэ-Очирын Загдсүрэн
МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Өлзийбаярын Оюунхүү
МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын зохион байгуулагч Жадамбын Бурмаа
МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын жолооч Дүгийдоогийн Ганбат
МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Өлзийбаярын Өнөрборгил
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор Мягмаржавын Одсүрэн
МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Цэндсүрэнгийн Батсүрэн нарыг шагнажээ






.jpeg)



.jpg)





