Нийслэлийн Ерөнхий боловсролын 55 дугаар  сургууль нь 1976 онд  байгуулагдсан бөгөөд энэ жил түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тус сургуулийн хамт олон сургуулийнхаа 50 жилийн ойг угтан олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь тусгай хэрэгцээт сурагчдын авъяас чадварыг нээн илрүүлэх, өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгох, урлагаар дамжуулан хөгжүүлэх зорилгоор нийслэлийн тусгай сургуулиудын сурагчдын дундах урлагийн наадам өнөөдөр боллоо. Тус наадамд нийслэлийн 25, 29, 63, 70, 116 болон 55 дугаар сургуулийн сурагчид оролцож байгаа бөгөөд урлагийн 5 төрлөөр авьяас билгээ сорин өрсөлдлөө.

Урлагийн  наадмын үйл ажиллагааг үзэж сонирхохоор   Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Д.Шүр, Баянзүрх дүүргийн Соёлын ордны дарга Л.Ренчинням, нар хүрэлцэн ирсэн.

Энэхүү урлагийн наадам нь тусгай хэрэгцээт сурагчдын авьяас чадварыг дэмжихээс гадна хүүхдүүд хамтдаа хөгжих, харилцан суралцах, өөрөөрөө бахархах, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох оролцоог сайжруулах, хүүхдийн бие даасан чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ болов.