Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн түүхт 50 жилийн ойн хүрээнд 5 төрөлт спортын наадмыг зохион байгууллаа.
Тус наадамд Монгол улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 6 сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Орхон аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Орхон аймгийн Политехникийн коллеж, Өнөр бүл хүүхдийн төв, Баянчандманы Политехникийн коллежтой хамтран зохион байгуулав. Мөн урилгаар ОХУ, ББНУ-ын Улаан-Үдэ хотын 2-р сургуулийн багш ажилчид оролцож тэмцээний цар хүрээг улам өргөжүүлж олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Тус спортын наадам нь хамт олны эв нэгдэл, идэвх оролцоогнэмэгдүүлж бие бялдрыгчийрэгжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох боломжийгбүрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.















