Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаярын гэргий хэн бэ гэдэг хэлэлцүүлэг сүүлийн хэдэн өдөр сошиал сүлжээнд өрнөлөө. Харин аварга эхнэрийнхээ зургийг дэлгэснээр гэргийг нь багын найзтай нь андуурсны учиг тайлагдах шиг боллоо.
Олон нийтийн сүлжээнд андуурагдаж зураг нь түгээд буй С.Сэлэнгэ нь уул уурхай, тэр дундаа дэлхийд ховор вольфрамын уурхайн чиглэлээр ажилладаг бизнесмэн бүсгүй аж. Тэрбээр Б.Орхонбаярын гэргийтэй нэг нутаг, багын найзууд бөгөөд цахим сүлжээнд түгэж буй зураг дээр төрөөд удаагүй нялх биетэй, ядруухан байсан үе хэмээн тайлбар хийжээ. Мөн сошиал сүлжээнд буруу зөрүү мэдээлэл түгээхгүй байх, аливаад шүүлтүүртэй хандаж нэгэндээ хайртай байхыг уриалжээ.







.jpg)










