“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг бол 26.44 хувийг Монгол Улсын 3.4 сая гаруй иргэн эзэмшдэг.
Үүнээс 1.2 сая иргэн болон 1254 аж ахуйн нэгжид хамаарах 145 тэрбум төгрөгийн ногдол ашиг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас Сангийн яамны Төрийн сангийн дансанд байршиж байна.
Уг зөрчлийг арилгуулах албан шаардлагыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр өгчээ.
Үүнд “Компанийн энгийн хувьцааны 26.4 хувийг эзэмшигч Монгол Улсын иргэдийн хувьд нас баралт, харьяаллын өөрчлөлт, өв залгамжлалтай холбоотойгоор хувьцааны шилжилт, эрхийн хэрэгжилтийг хэрхэн зохицуулах талаар эрх зүйн нарийвчилсан зохицуулалтгүй, эрх бүхий байгууллагад санал хүргүүлж шийдвэрлүүлээгүй байна.
Өмчлөх эрхийн ийм тодорхой бус байдал нь ногдол ашиг тараах үйл явцад шууд нөлөөлж 2019-2024 онд зарласан ногдол ашгаас давхардсан тоогоор 1.286.217 иргэн 1254 аж ахуйн нэгжид хамаарах нийт 145 тэрбум 205 сая төгрөгийн өнөөг хүртэл тараагдалгүй Сангийн яамны Төрийн сангийн дансанд байршиж байна.
Компанийн санхүүгийн тайланд өр төлбөр тусгасан зүйлгүй байна” гэжээ.





.jpg)











