НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Тэгвэл энэ удаа нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажиллалаа. Эдгээр шинэ замуудыг ирэх оноос эхлүүлэх, шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулах юм. Иймд тухайн зам тавих орчны бодит нөхцөл байдалтай танилцаж, ач холбогдлоор нь эрэмбэлэх зорилгоор Ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Тус ажлын хэсэг дараах байршлуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.

1. Сонсголонгийн авто замаас Эрчим хүчний гудамж хүртэл шинэ авто замын трасс

2. Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс

3. Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс

4. Туул голын эргийн дагуух шинэ авто замын трасс

5. Тахилтын шинэ авто замын трасс

6. Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трасс