Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээг бодлогоор дэмжих чиглэл өгсөн. Ингэхдээ эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон.
Тэгвэл манай улсад импортоор орж ирсэн суудлын автомашинуудыг шатахууны төрлөөр ангилж үзвэл бензин, цахилгаан буюу хосолмол хөдөлгүүртэй 452,530 тээврийн хэрэгсэл байна.
Энэ нь манай улсын нийт суудлын автомашины дийлэнхийг буюу 62.4 хувийг эзэлж байна. Сануулахад приус, акуа зэрэг суудлын автомашинууд хосолмол (hybred) тээврийн хэрэгсэлд хамаардаг.
















