БНХАУ-ын Ханжоу хотноо Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн энэ есдүгээр сард боллоо.
Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болжээ.
Ингэснээр тус баг ирэх 12 дугаар сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Ташрамд, E-Geree.mn нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан байсан.
Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.





.jpg)








.jpg)

.jpg)