Монголын хүний нөөцийн консорциумаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “HR day 2025” үндэсний зөвлөгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт оролцож, хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хүний нөөцийн бодлогын талаар танилцууллаа.

Тус арга хэмжээний “Хиймэл оюун ухаан, хүний нөөц-ирээдүйн ажиллах хүч” салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Хүний нөөц, хөгжлийн зохицуулагч Ч.Сүнжидмаа панелистаар оролцлоо. Тэрбээр төрийн өмчит компанийн хүний нөөцийн бодлогод хиймэл оюун ухааны үзүүлэх эерэг нөлөө, баримтлах ёс зүйн зарчмууд, цаашдын боломжуудын талаар асуултад хариулав.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратегийн үндсэн чиглэлд туссаны дагуу нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөцийн менежментийн системийг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд нэгдлийн хэмжээнд нөөцийн удирдлагын тогтолцоог бий болгох, түүнд суурилсан (AI) загварыг хөгжүүлэх, хиймэл оюуны ухааны хэрэглээний ур чадвар, ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэхэд шаардлагатай асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хүний нөөцийн салбарын хамгийн том арга хэмжээ болох, 9 дахь жилдээ болж буй “HR day 2025”-д 100 гаруй байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцлоо.
















