“Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа” 2024 оны 12 сарын 28-наас 2025 оны 01 сарын 05-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар товлогджээ. Үзэсгэлэн худалдаа Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн танхим /D/-д болох юм байна. Энэ жилийн үзэсгэлэнд Монгол, Хятадын нийт 150 гаруй оролцогчид оролцож өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах аж.
Тус үзэсгэлэнд МҮХАҮТ-ын зүгээс нийт 40 стандарт талбайд бүртгэл хийж зохион байгуулан оролцохоор болжээ. Үзэсгэлэнд бэлэг дурсгал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, бүх төрлийн өргөн хэрэглээний үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр оролцох боломжтой юм байна.





.jpg)








.jpg)

.jpg)