УИХ-ын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолын дагуу Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамтай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
-Хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тоон мэдээлэлд суурилсан үнэлгээ
-Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, өвчлөлийн тархалтын нөхцөл байдал
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцооны хэрэгжилт
-Орчны болон хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
-Салбар дундын уялдаа холбоо, байгууллагуудын хамтын ажиллагаа
-Хяналт, шалгалтын тогтолцоо, хэрэгжилтийн тулгамдсан асуудлууд
-Эмнэлгээс гаргах төлөвлөгөө (discharge planning)-ний хэрэгжилт, тусламж үйлчилгээний залгамж холбоо
Мөн орон нутагт хэрэгжилтийг хангахад тулгарч буй бодит бэрхшээл, хүний нөөц, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлуудын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Уулзалтаар нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, эмнэлгээс гарсны дараах тасралтгүй тусламж үйлчилгээний уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
















