“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлээр Салхитын мөнгөний ордыг түшиглэн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулсан.

Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 онд шилжих шинэ оны босгон дээр ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гарсныг дуулгасан байдаг.

Уг зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 2020 онд Монгол банкаар дамжуулан нийт 1 их наяд 145 тэрбум төгрөгийн бонд гаргасан.

Уг бондын төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгах хугацаатай байжээ.

Гэвч 2025 оны байдлаар хугацаандаа төлөгдөөгүй 850 орчим тэрбум төгрөгийн бондын өглөгийн үлдэгдэлтэй байгаа талаар “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн Аудитын дүгнэлтэд онцолжээ.

Гэвч Салхитын мөнгөний ордын нөөц дуусаж байгаагаас үүдэн цаашид бондын үндсэн төлбөр болон хугацаа хэтрэлтэд тооцогдох алдангийг барагдуулахад хүндрэл үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Ерөнхийдөө төр нь ахмадуудынхаа тэтгэврийг тэглэсэн боловч энэ төлбөрөө төлж чадахгүй жил гаруй болж байгаа аж. Салхитын мөнгөний нөөц дуусаж байгаа учир 850 тэрбум төгрөг хэн хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй болж байгаа бололтой.