УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС – 2026 оны 3 дугаар сарын 13 – Hilton (NYSE: HLT) өнөөдөр “Конрад Улаанбаатар” төслийн гэрээнд гарын үсэг зурснаа зарлаж, Монгол Улсад албан ёсоор нэвтрэн орж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр тус улсын нийслэлд орчин үеийн тансаг хэрэглээ бүхий шинэ өнгө төрхийн Зочид буудлыг танилцуулж байна. Тус Зочид буудал нь Эко интернейшнл группын эзэмшилд байх бөгөөд Hilton-ийн удирдлага дор ажиллах 227 өрөөтэй , нийслэл хотын худалдаа, зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн шийдлүүдийг нэг дор цогцлоосон, олон зориулалттай онцлох байгууламж болох “Улаанбаатар Эко Тауэр”-ын бүрэлдэхүүнд сүндэрлэн байгуулагдана.

Hilton Группын Их Хятад болон Монголын Бизнес Хөгжлийн Ерөнхийлөгч Xia Nong;
Hilton Группын Ази, Номхон далай бүсийн Тансаг зэрэглэлийн Брэндийн ДэдЕрөнхийлөгч Ms. Candice D'Cruz нар гэрээ байгуулах ёслолд оролцов
Hilton-ийн Их Хятад ба Монгол Улсыг хариуцсан ерөнхийлөгч Цянь Жин хэлэхдээ, “Монгол Улсад Conrad Hotels & Resorts брэндээр дамжуулан нэвтэрч буй нь Hilton компанийн бүс нутаг дахь тасралтгүй өсөлтийн чухал үе шат болж байна. Өндөр боломж, ирээдүйтэй чиглэлүүдэд бодлоготойгоор тэлж буй энэ үед Монгол Улсад Hilton-ы танигдсан, найдвартай, найрсаг зочломтгой үйлчилгээг хүргэхдээ бид бахархаж байна. Энэхүү нээлт нь өнөөгийн сонголт өндөртэй аялагчдад зориулсан, туршлага төвтэй, утга учиртай тансаг хэрэглээг бий болгох зорилгоор эзэмшигч түншүүдтэй хамтран ажиллах манай тууштай байдлыг харуулж байна” гэж онцоллоо.
Хотын төв хэсэгт, бизнесийн төв болсон дүүргийн зүрхэнд орших 55 давхар “Улаанбаатар Эко Тауэр”-т байрлах “Конрад Улаанбаатар” Зочид буудал нь 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.
Тансаг зэрэглэлийн зочид буудал нь Сүхбаатарын талбай, Үндэсний урлагийн галерей, Улсын драмын театр зэрэг соёл, бизнесийн голлох төвүүдээс алхаад орох ойр байршилд байрлаж буйгаараа давуу талтай байна. Мөн Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 13.5 км-ийн зайтай буюу хүрэхэд хялбар аж. Улаанбаатар хот Уламжлал ба орчин үеийг холбосон хаалга хот болон хөгжиж буй энэ үед “Конрад Улаанбаатар” нь дэлхийн аялагчид болон орон нутгийн аялагчдын зорих газар болоход бэлэн байна.

Эко интернейшлын группын Ерөнхийлөгч Нямдаваа Самдан хэлэхдээ, “Энэхүү гэрээ байгуулагдсан нь Эко интернейшнл группын хувьд болон Хилтон группын хувьд ч түүхэн үйл явдал болж байна. Монгол Улсын хувьд үүх түүх, байгалийн онцлог , соёл, өв уламжлалаараа гадны жуулчдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Хилтон группын туршлага болон бидний хамтын ажиллагааны хүрээнд “Конрад Улаанбаатар” нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод дахин давтагдашгүй аялалын түүхийг бүтээж, Улс орныхоо нэрийг олон улсад гаргахад бидний хамтын ажиллагаа нь чухал нэмэр оруулох болно” гэжээ.
Тус зочид буудлын төлөвлөлт нь 4 өөр төрлийн Ресторон, Үйлчилгээний газар, Ойролцоогоор 1800м2 талбай бүхий Уулзалтын танхим, Усан бассейн, Спа, Эрүүл мэнд амралтын байгууламжтай байх бөгөөд бизнесийн зочид болон аялагчдад зориулсан тансаг, ухаалаг үйлчилгээг санал болгохоор төлөвлөгджээ.
Hilton-ийн Ази, Номхон далайн бүсийн Тансаг брэндүүд хариуцсан дэд ерөнхийлөгч Кэндис Д’Круз хэлэхдээ, “Conrad Hotels & Resorts нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн атлаа өөрийнхөө байрлаж буй чиглэлийг гүн утгаар нь илэрхийлдэг орчин үеийн тансаг хэрэглээний шинэ стандартад онцгой байр суурь эзэлдэг. Брэндийн зоримог дизайн, аялагчийн хэрэгцээг мэдэрсэн үйлчилгээ, тансаг хэрэглээнд тулгуурлан “Конрад Улаанбаатар” нь Монгол Улсыг зорьж буй аялагчдад зочлох үйлчилгээний орчин үеийн өвөрмөц байдлыг хүргэж, үнэ цэнэтэй аяллын дараагийн түвшнийг тодорхойлоход хувь нэмэр оруулах болно” гэжээ.
“Конрад Улаанбаатар” нь таван тивийн онцлох чиглэлүүдэд байрлах Conrad Hotels & Resorts брэндийн 50 зочид буудлын эгнээнд нэгдэж байна. Үүнээс 16 нь Их Хятадын бүсэд байрладаг бөгөөд Шанхай, Бээжин, Шэньян, Ханжоу, Шэньжэнь, мөн Хонконг Тусгай Захиргааны Бүс зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулж байна. Conrad Hotels & Resorts-ийн зочид буудлууд нь зоримог дизайн, туршлага, орчин үеийн урлагийг уялдуулан, аялагчдыг үйлчилгээ, тухайн газрын онцлогийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх шинэ зүйлсийг нээхэд тусладаг. Энэхүү гэрээ зурагдсанаар хөгжиж буй соёлын төвүүдэд Hilton группын итгэл үнэмшил хэвээр байгааг дахин баталж байна.
Conrad зочид буудал нь Hilton-ийн 26 өөр төрлийн зочид буудлын брэндийг хамарсан, байнгын хэрэглэгчийн үнэнч байдлын хөтөлбөр болох Hilton Honors-т хамрагдана. Hilton-ийн санал болгосон сувгуудаар шууд захиалга хийсэн Hilton Honors-ын гишүүд шууд хүчинтэй давуу эрхүүдийг эдэлнэ. Үүнд, оноо болон мөнгийг бараг хүссэн хослолоороо сонгон өрөө захиалах боломж олгодог уян хатан төлбөрийн нөхцөл, гишүүдэд зориулсан онцгой хөнгөлөлт, стандарт үнэгүй Wi-Fi, мөн Hilton Honors гар утасны аппликейшн багтана.
Хилтоны тухай
Хилтон (NYSE: HLT) нь дэлхийн хэмжээнд тэргүүлэгч зочлох үйлчилгээний компани бөгөөд 26 төрлийн дэлхийн жишиг брэндээс бүрдсэн багцтай. Тус багц нь 143 улс, нутаг дэвсгэрт байрлах 9,100 гаруй үл хөдлөх хөрөнгө (property) болон 1.3 саяаас давсан өрөөний үйлчилгээг хамардаг. “Зочломтгой үйлчилгээний гэрэл дулаанаар дэлхийг гэрэлтүүлнэ” гэсэн үүсгэн байгуулагдсан эрхэм зорилгоо биелүүлэхэд тууштай анхаардаг Hilton нь 100 гаруй жилийн түүхэндээ 4 тэрбум гаруй зочдыг хүлээн авчээ. Great Place to Work болон Fortune байгууллагуудаас шалгаруулдаг “Дэлхийн хамгийн шилдэг ажлын байр”-ын жагсаалтад №1-ээр нэрлэгдсэн Хилтон нь дэлхий даяарх 500,000 ажилтандаа зориулсан хамгийн шилдэг байгууллагын соёлыг бүрдүүлэхийг зорьдог. Зочдын туршлагыг сайжруулах зорилгоор Хилтон нь салбартаа тэргүүлэгч технологийн шинэчлэлүүдийг нэвтрүүлсэн бөгөөд үүнд Digital Key Share, үнэ төлбөргүй өрөөний түвшин ахиулалтыг автоматаар хийх боломж, мөн холбогдсон (connecting) өрөөг баталгаатайгаар захиалах боломж зэрэг багтана. Шагнал хүртсэн байнгын хэрэглэгчийн хөтөлбөр болох Hilton Honors-ын хүрээнд Hilton-оор шууд захиалга хийдэг 243 саяаас дээш Hilton Honors гишүүн нь зочид буудлын байрлалт болон мөнгөөр худалдаж авах боломжгүй онцгой үйлчилгээнүүдэд зориулан Оноо (Points) цуглуулах боломжтой. Үнэгүй Hilton Honors аппликейшнээр дамжуулан зочид ухаалаг утсаараа өрөөгөө захиалах, өрөөгөө сонгох, бүртгүүлэх (check-in), Digital Key ашиглан өрөөнийхөө хаалгыг онгойлгох, мөн бүртгэлээ дуусган гарах (check-out) зэрэг бүх үйлдлийг хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг stories.hilton.com сайтаас аваарай, мөн Hilton-тай Facebook, X, LinkedIn, Instagram болон YouTube сувгуудаар холбогдоорой.
Conrad Hotels & Resorts-ийн тухай
Hilton-ийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн багц дотроос хамгийн том нь болох Conrad Hotels & Resorts нь таван тивд байрлах 50 үл хөдлөх хөрөнгө (property)-тэй бөгөөд зоримог дизайн, туршлага, орчин үеийн урлагийг нэгэн цул болгон уялдуулж, аялагчдад тав тух өгдөг. Conrad нь зочдод үйлчилгээ болон тухайн газрын онцлогийг бодитоор мэдрүүлэх , шинэ зүйлсийг нээж судлах боломж олгодог орон зай юм. Энэхүү амлалт нь брэндийн шинэ 1/3/5 хөтөлбөрөөр дамжин бодит биеллээ олж, үл хөдлөх хөрөнгө бүрийн соёл, адал явдал, нутгийн мөн чанарыг тодотгон харуулах 1, 3 болон 5 цагийн онцгой туршлагуудыг санал болгодог. Ингэснээр зочид очсон газрынхаа онцлогтой илүү гүн холбоо тогтоох боломжтой. Шагнал хүртсэн зочид буудлын саналуудаас гадна тус брэнд нь эрэлт өндөртэй чиглэлүүдэд боловсронгуй дизайн, ангилалдаа шилдэг тохижилт, зорилтот үйлчилгээнийг хослуулсан, өсөн тэлж буй орон сууцны (residential) багцыг мөн хөгжүүлж байна. Conrad Hotels & Resorts-ийн туршлагыг conradhotels.com сайтаар эсвэл салбартаа тэргүүлэгч Hilton Honors аппликейшнээр дамжуулан захиалж мэдрээрэй. Hilton-ийн санал болгосон сувгуудаар шууд захиалга хийсэн Hilton Honors гишүүд шууд хүчинтэй давуу эрхүүдийг эдэлнэ. Conrad Hotels & Resorts-ийн талаар stories.hilton.com/conradhotels сайтаас илүү ихийг мэдэж, мөн брэндийг Instagram болон X дээр дагаарай.

Хэвлэл мэдээллийн холбоо барих хүн
Агнес Сюй (Agnes Xu)
Hilton-ийн Их Хятад ба Монгол улс хариуцсан нэгж
















