Монгол Улс хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх тусгай эрхтэй, төрийн өмчтэй Хөгжлийн банкийг байгуулаад 13 жил өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд Хөгжлийн банкны тухай хууль хоёр удаа, ТУЗ 11 удаа, гүйцэтгэх удирдлага найман удаа, бүтэц 10 гаруй удаа өөрчлөгдсөн. Үндсэндээ хөрөнгө оруулсан төслүүд нь бүтэлгүйтэж, удирдсан хүмүүс нь хуулийн хаалга татдаг засаглал нь тогтворгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй төрийн “шүдний өвчин” болж хувирсан үе олон. Энэ байдал сүүлийн нэг жилд ч давтагдлаа. Олон нийтийн өндөр үнэлгээ, хүлээлттэйгээр Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар очсон мэргэшсэн хуульч, эдийн засагч З.Нарантуяа тус байгууллагыг шинэчилж, өөрчилж, мэргэжлийн байж чадалгүй байсаар албан тушаалаасаа буув.
Тэрбээр Хөгжлийн банкны удирдлагийн багийг мэргэжлийн бус улстөрийн нөлөөгөөр банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар ч туршлага, мэргэшилгүй АН-ын голдуу хүмүүсээр бүрдүүлсэн. Үүнийг Хөгжлийн банкны түүхэн дэхь хамгийн мэргэжлийн бус, чадваргүй, улстөржсөн удирдлагын баг байсан гэдгийг дотор нь ажиллаж байсан хүмүүс ч хэвлэл мэдээллийн байгууллагууд ч шүүмжилсээр байсан юм. Улмаар банк засаглалын хямралд орж үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд бүхэлдээ дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг санхүүгийн шинжээчид хэлж байв. Ганцхан жишээ дурдахад, тус банкны татварын өр 35.2 сая, банк санхүүгийн байгууллагаас байршуулсан харилцах, хадгаламж 108 сая, өрийн бичиг 1.3 тэрбум, зээлээр авсан санхүүжилт 345 сая нийт 1.8 тэрбум өр төлбөртэй. Энэ мэтээр нэгтгэж үзвэл Хөгжлийн банкны хуримтлагдсан алдагдал 900 тэрбумд хүрснийг харж болно. Мөн 100 хүрэхгүй хүн ажиллаж байсан Хөгжлийн банкийг 145 хүний орон тоотой болгосон, сонгон шалгаруулалтгүй хууль бус томилгоо хийсэн, ажлаас халсан зэргээр хууль шүүхийн шатанд яваа асуудлууд ч бий аж.
Ийнхүү Хөгжлийн банкийг засаглал, удирдлага, санхүү, үйл ажиллагааны туйлын хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэж үзэж Засгийн газар 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд З.Нарантуяаг чөлөөлснөөр түүний оронд ТУЗ-ийн хурлаар С.Баатарсүрэнг томилсон юм.
С.Баатарсүрэн ажлаа авсан даруйдаа өнгөрсөн оны сүүлээр Хөгжлийн банкны ТУЗ-аас шийдвэр гарч нийт орон тоог 40 орчим хувиар бууруулж, банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэхэд анхаарч эхэлснийг мэдээлж байв. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ний өдөр хуралдаж 10 газар, 25 хэлтсийг зургаан газар, 16 хэлтэс хүртэл, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгон бууруулах шийдвэр гаргав. Ингэснээр 2 тэрбум орчим төгрөг хэмнэнэ гэж тооцжээ.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд очих хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах бодлогыг Засгийн газар баримталж буй. Тэгвэл энэ өөрчлөлтийн хүрээнд Хөгжлийн банкны шинэ удирдлагын баг энэ оны нэгдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод буй аж.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн:

Хөгжлийн банкны удирдлагын багийн боловсролыг харвал, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эдийн засагч, санхүүгийн удирдлагаар мэргэшсэн бол Тэргүүн дэд захирал А.Энхжин санхүүч Эрдэс баялгийн эдийн засагч. Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулуун эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй.
Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргал санхүүч, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн бол зээлийн газрын захирал О.Батбаатар олон улсын эдийн засаг, банкны салбарын хүн аж. Тусгай активын газрын газрын захирал Б.Базарсад хуульч эрх зүйч зэргээр ихэнх нь гадаадын томоохон их, дээд сургууль төгссөн салбартаа олон жил ажилласан туршлагатай экспертүүд аж. Тиймээс Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын баг улстөрөөс ангид мэргэжлийн байж чадах уу гэдгийг цаашид харах үлдэж байна.
Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулья.
Тэргүүн дэд захирал А.Энхжин санхүүч, Эрдэс баялгийн эдийн засагч

Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулуун эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй

Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргал санхүүч, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн

Зээлийн газрын захирал О.Батбаатар олон улсын эдийн засаг, банкны салбарын хүн

Тусгай активын газрын газрын захирал Б.Базарсад хуульч эрх зүйч















.jpg)


