Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Богдхан ууланд зөвшөөрөлгүй мотоцикл, кросс унахгүй байхыг анхаарууллаа. Уг анхааруулгад, Богдхан ууланд зөвшөөрөлгүй мотоцикл, кросс унаж, амьтны эрхийг зөрчиж буй хүмүүст:
Та бүхний гэр, хашаанд зөвшөөрөлгүй хүн орж, дураараа давхиж, амгалан байдлыг алдагдуулбал та дуртай байх уу?
Байгаль бол зэрлэг амьтад амьдрах орчин, орон зай бөгөөд хаврын улиралд амьтад төллөх, үржих нийлэгний үе тул дуу чимээ, хурц өнгө, элдэв техник хэрэгслээс маш эмзэг байдаг.
ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль
- 11 дүгээр зүйл: Дархан цаазат газар нутагт байгалийн унаган төрхийг алдагдуулах, амьтан үргээх, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно.
Амьтны тухай хууль
- 6.2, 7.1: Зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах, үржлийн үед тайван байдлыг хангах үүргийг иргэн, аж ахуйн нэгж хүлээнэ.


- Амьтдыг үргээх, дайжуулах, тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.


Зөрчлийн тухай хууль
- Тусгай хамгаалалттай газар нутагт журам зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд торгууль, хариуцлага хүлээлгэнэ.
АНХААРУУЛГА:
- Дархан цаазат бүсэд моторт тээврийн хэрэгсэл (мотоцикл, кросс) унахыг хориглоно
- Амьтны үржлийн үед ой, ууланд дуу чимээ гаргах, үргээх үйлдэл хийхгүй байх
- Байгаль хамгаалах хууль тогтоомжийг чанд мөрдөх
Зөрчил бүрийг баримтжуулж, хуулийн дагуу хариуцлага тооцох болохыг анхааруулж байна.