Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг нээлттэй болгов. МИАТ ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд тусгаснаар тус байгууллага 2021 оны долоодугаар сард хугацаа нь дууссан 6665 ширхэг ликёрын үлдэгдэлтэй байна.
Тодруулбал тайланд “Бараа материалын үлдэгдэлд хяналтын тооллого хийхэд ашиглалтын хугацаа нь 2021 оны 7 дугаар сард дууссан 28 сая төгрөгийн өртөгтэй 6665 ширхэг ликёрын үлдэгдэлтэй байна.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх”, Төрийн болон орон нутгйн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т “төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах” гэсэн заалтуудтай тус тус нийцээгүй байна.
Шийдвэрлэсэн нь: Хугацаа нь дууссан, шаардлага хангахгүй бараа материалын нөөц үүсгэсэн зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх албан шаардлага
хүргүүллээ” гэжээ.
Сануулахад тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 2021 оны есдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан юм.















