Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлаар шатахуун импортлогчдод олгож буй төрийн зээл, хүнс, хөдөө аж ахуйн салбарын урамшуулалтай холбоотой асуудлыг хөндлөө. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Шатахуун импортлогч компаниудын нөөцийн сав барихад зориулсан 500 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд зээлийн бодит хүү 18 хувьд хүрсэн, хүүгийн татааст 2026 оны төсвөөс 20 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.
Сөрөг хүчний мэдээлж буйгаа
“Шунхлай” ХХК-30 тэрбум
- “НИК” ХХК- 16.1 тэрбум
- “Петро хаан” ХХК-10 тэрбум
- “Шинэ Эрин Ойл” ХХК-6 тэрбум
- “Монсуль” ХХК- 5.17 тэрбум
-“Синчи Ойл”, “Тэс петролиум”, “Сан петролиум”, “Содмонгол групп” тус бүр 5 тэрбум орчим төгрөг "Өү Жи Энержи Ойл”, “Веллком”, “Петролайн”, “Интернэйшнл”, “Морьт говь ойл”, “Либра Энержи” компаниуд мөн зээл авсан байна.
Түүнчлэн 2025 оны есдүгээр сарын 17-нд “Содмонгол групп” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт ганцаараа оролцож шалгарсан байна. Үүнд Г.Дамдиннямыг сайдыг хардаж байна.
Шатахууны татварын хөнгөлөлт 0 хувь болж, үнэ чөлөөлөгдсөнөөр Монголын нефтийн зах зээлд жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар буюу 9 их наяд төгрөгийн мөнгөн урсгал эргэлддэг. Картелийн бүтэц нь Г.Дамдинням сайдын мэдэлд шилжиж цаашлаад МАН-ын сонгуулийн санхүүг бүрдүүлж байна.
Дараагийн асуудал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Уг салбарт төрийн дэмжлэгийн талаар хийсэн шинжээчийн дүгнэлтээр махны урамшуулалд 536 тэрбум, тэмээний ноосонд 249.2 тэрбум, улаанбуудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширэнд 17 тэрбум, түүхий сүүнд 8.4 тэрбум төгрөгийн зөрүү илэрсэн. Шаардлагатай материалын 63 хувь ирүүлэгдээгүй бөгөөд зарим ААН хуурамч баримтаар зээл авсан гэх зөрчил илэрсэн.
Улаанбуудайн урамшуулалтай холбоотойгоор нэг эзэмшигчтэй 13 аж ахуйн нэгж нийт 18 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 30 аж ахуйн нэгж 562 сая төгрөгийн зээл авсан гэх зөрчил илэрсэн. Импортоор оруулж ирэх сүүг багасгах зорилгоор хуурай сүүний урамшууллыг 2020 оноос эхэлж олгож эхэлсэн. 2020 онд 2700 тонн импортын хуурай сүү оруулж ирсэн бол 2025 онд 5500 тонн болж нэмэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бүтээмж нэмэгдсэн үү гэвэл үгүй. Ажлын байр 31 мянгаар багасаж, импортын хамаарал 5 дахин өссөн.
Иймээс төрөөс олгосон зээл, урамшуулал, татварын дэмжлэгийг зориулалтын дагуу ашигласан эсэх, үр дүн болон зөрчилд хүлээлгэсэн хариуцлагыг ил тод шалгах шаардлагатай" гэв.






.jpg)
.jpg)


.jpg)



