Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны загвар боловсруулах ажлыг "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-тай хамтран гүйцэтгэснээ өнөөдөр /2025.06.13/ Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, салбарын судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Судалгааны хүрээнд Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа 100 орчим эрх зүйн актад нэг бүрчлэн шинжилгээ хийж, СИСТЕМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН аргаар үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг таван чиглэлээр гарган ажиллалаа. Улмаар дээрх системийн алдаа, шинжээчдийн өгсөн зөвлөмжид үндэслэн салбарын тулгуур долоон хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгожээ. Үүнд:

-Гэр бүлийг дэмжих АНХДАГЧ хуулийн төсөл

-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай АНХДАГЧ хуулийн төсөл

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж буй.