Н.Учралын Засгийн газар өнөөдөр шөнөөс эхлээд АИ-92 бензинийг 150 төгрөгөөр, евро-92 бензиний үнийг 1000 төгрөгөөр бууруулахаар болсноо чухам л сүр дуулиантайгаар зарлалаа. Үүгээрээ энэ Засгийн газар гавьяа байгуулсан мэт аашилж байна. Угтаа сүүлийн нэг жилийн хугацаанд шатахууны үнэ 3-4 удаа буюу АИ92 шатахуун 1000 төгрөгөөр, евро-92 бензин 2500 төгрөгөөр нэмэгдээд байгаа.

Гэтэл энэ Засгийн газар иргэдийн халааснаас 1000 төгрөг авчихаад буцаад 150 төгрөг болгож буцааж хийхдээ дундаас нь 850 төгрөг завшчихаад гавьяа байгуулсан дүр үзүүллээ.

Н.Учрал Ерөнхий сайд болонгуутаа “2026 он дуустал дизель түлш болон АИ92 шатахууны үнийг нэмэхгүй хэмээн” ам бардам мэдэгдэж байсан ч хэлсэн амандаа хүрсэнгүй. Харин ч шатахууны үнэ нүдэн дээр нь хоёр дахин нэмэгдэж, улс даяар явгарлаа. Дагаад такси, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр ч шатахуунд дугаарлаж, шагийн бизнес цэцэглэсэн хэвээрээ байна.

Шатахууны үнэ нэмэгдсэн цаг хугацааг харвал:

- АИ92 шатахуун 7-р сарын 15-наас литр тутамд нь 250 төгрөгөөр

-Наймдугаар сарын 15-нд 200 төгрөг

- Аравдугаар сарын дундуур 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөг болсон.

Шатахууны үнийн энэ хөөсрөлд салбарын яам, ажил хариуцсан дарга нь бууж өгч, ард иргэд дасан зохицож гүйцлээ.

Өглөө босоод ирэхэд л үнэ нэмэгдчихээд байгааг шинээр томилогдсон АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир “Аж ахуй нэгжүүд АИ-92 шатахуунаа литр тутамд 500-550 төгрөгөөр нэмсэн. Энэ нь ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой” хэмээн тайлбарлаж байсан юм.

‍