Туулын хурдны замын төслийг анх 2013 онд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байжээ. Үүнээс хойш 2020.05.13-ны өдрийн “Алсын хараа-2050” бодлого, 2021.12.30-ны өдрийн УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт Туулын хурдны замыг барих талаар тусгасан байдаг. Улмаар Туулын хурдны замын зураг төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-нд шинэчлэх захирамж гарч, зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 2025 онд нарийвчилсан төлөвлөгөө зургийг дахин шинэчлэн батлуулжээ. Үүнээс өмнө 2014-2016 онд Туулын хурдны замын анхны зураг төслийг боловсруулан магадлалаар батлуулжээ.

Тухайлбал,
1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа – 2050 “Дагуул хот, тосгоныг холбосон хурдны замтай болно” (II үе шат (2031 – 2040) 9.3.5-д заалтын зорилт /2020.05.13/
2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.1. Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг хөгжүүлнэ, 6.3.3. Гудамж замын уулзварыг сайжруулж, олон түвшний уулзваруудыг барина. / 2020.12.04/
3. УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол 4.1.5 Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулах тухай /2021.12.30/ тогтоолд үндэслэн Туулын хурдны замыг барьж байгаа аж.
















