Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбарын оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, мэдээлэл мэдлэгийг түгээх зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Баянхонгор аймагт үнэт металл, үнэт чулуу болон эдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид мөн бичил уурхай эрхлэгчдэд зориулсан сургалтыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалтын чиг хандлагын талаар танилцуулж, оролцогчдоос тулгамдаж буй асуудлуудыг сонсож, харилцан санал солилцов.

Мөн тус аймаг дахь Монголбанк болон арилжааны банкны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тухайн бүс нутагт үнэт металлын арилжааны хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон юм.