“Apple” компанийн гүйцэтгэх захирлаар өдгөө Техник хангамжийн газрыг удирдаж буй Жон Тернусыг томиллоо. Ингэснээр тус компанийг үндэслэгч Стив Жобс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгснөөс хойш “Apple”-ыг 15 жил удирдсан Тим Күүк албаа шилжүүлж, Захирлуудын зөвлөлийг хариуцахаар болж байна. “Apple”-д 25 жилээ зориулсан Тернус ирэх есдүгээр сарын 1-нд ажлаа хүлээн авах юм.
Күүк “Алсын хараатай, инженер сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, шударга, нэр төртэйгөөр ажиллах зүрх сэтгэлтэй. Ирээдүйн “Apple”-ыг эргэлзээгүйгээр удирдах хүн нь тэр” хэмээн Тернусыг тодорхойлсон байна. Харин Тернус түүнийг зөвлөгч гэж үздэгээ илэрхийлжээ. Тэрбээр Калифорни мужийн уугуул бөгөөд Пенсильванийн их сургуулийг механик инженер мэргэжлээр дүүргэж, сургуулийнхаа усанд сэлэлтийн багт багт багтан, хэд хэдэн уралдаанд түрүүлж байж. Тернус 1997 онд сургуулиа төгсөөд “Virtual Research Systems” стартап компанид богино хугацаанд ажиллажээ.
















