/2026.10.13/ Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан ХУД-ийн ИТХ-аас иргэдийн гамшгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг хангах, гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.





















