Улсын энэ оны төсвийг өөрчлөн тодотгосон УИХ энэ өдрүүдэд ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Шижир тэргүүтэй цөөнгүй гишүүн төрийн болон төрийн өмчийн оролцоотой олон байгууллага албан байрныхаа түрээсэнд асар их мөнгө зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгааг барим тавим шүүмжилж буй. Ингэхдээ тэдгээр байгууллагынхан хотын төвд, Төрийн ордон тойрсон тансаг оффис, үйлчилгээний төвд тухалж байгааг нь ч цохох болсон. Гэтэл төр өөрийнхөө хөрөнгө, байрыг бусдад маш бага, зах зээлийн ханшнаас хамаагүй доогуур дүнгээр түрээслүүлж байгааг эсэргүүцсэн юм.

Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпорац 2023 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсныг шилэн дансны мэдээллээс харж болох нь. 2013 онд Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор мөн онд эл корпорацыг байгуулсан бөгөөд магадгүй энэ цаг үеэс өнөөдрийг хүртэл тэд түрээсийн байранд ажиллаж ирсэн ч байж мэднэ. Ямартай ч сүүлийн дөрвөн жилийн нээлттэй мэдээллээс харахад Хадгаламжийн даатгалын корпорац одоогоор улиралд 235.2 сая буюу сард 78.4 сая төгрөгийг байрны түрээсэнд төлж байна. Энэ нь жилийн түрээсийн төлбөр 941 сая төгрөг гэсэн үг.

2026 оны байдлаар
Үндсэндээ тэрбум шахам төгрөгийг түрээсэнд төлж байна.
2023 оны байдлаар
Түүнчлэн энэ дөрвөн жилд түрээсийн төлбөр даруй хоёр дахин нэмэгджээ.

Тодруулбал, 2023 онд тус корпорац байрны түрээсийн төлбөрт улирлаар нь 119.4 сая төгрөг төлдөг байж. Энэ нь сарын түрээс 40 орчим сая төгрөг байсан гэсэн үг.

2025 оны байдлаар
2024 оны байдлаар

‍