Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, худалдааны болон эдийн засгийн арга хэрэгслүүд-тариф болон бусад зохицуулалтын арга хэмжээнүүдийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны 4-р сард Трампын засаг захиргаа АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах зорилгоор тариф ногдуулах эсэхийг тодорхойлохын тулд боловсруулсан чухал ашигт малтмалын импорт болон дериватив бүтээгдэхүүний талаар 232-р хэсгийн хянан шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. (Эцсийн шийдвэр 10-р сарын дундуур гарах төлөвтэй байна) Хэдийгээр Трампын засаг захиргаа хяналт шалгалтын хүрээнд чухал ашигт малтмалд татвар ногдуулаагүй ч гэсэн хөнгөн цагаан, зэс, ган гэх мэт бусад түүхий эдийн импортод татвар ногдуулсан байна.

Энэ оны 2-р сард Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын түүхий эд, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсны хариуд БНХАУ 5 чухал ашигт малтмалыг АНУ-д экспортлохоос татгалзаж, түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах эрсдлийг бий болгосон.

2025 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Чөлөөлөлтийн өдөр” “Liberation day” тарифын багцын хүрээнд Аргентин, Австрали, Бразил, Перу зэрэг хэд хэдэн томоохон ашигт малтмал, түүхий эд импортлогчдод татвар ногдуулахаа зарласан. АНУ-ын зүгээс онцгойлон анхааралдаа авсан хэд хэдэн улс АНУ-д харилцан татвар ногдуулсан бөгөөд БНХАУ АНУ-д экспортлох стратегийн өндөр ач холбогдол бүхий газрын ховор элементүүд, чухал ашигт малтмал, түүхий эдийн экспортын хязгаарлалтыг нэмэгдүүлж буйгаа зарласан.

Photo credit: ReutersАНУ-ын Калифорни мужид байрлах газрын ховор элементийн ил уурхай
Photo credit: CNNАНУ, Украины талууд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсны дараа 

БНХАУ-ын хариу арга хэмжээ нь шинэ зүйл биш ч улс орнууд дасан зохицохдоо удаан байх магадлалтай гэж уул уурхайн салбарын шинжээчид үзэж байна. Тухайлбал 2010 онд Хятадад Дяоюйдао арлууд гэж нэрлэдэг Сенкаку арлуудын нутаг дэвсгэрийн маргаантай байдлаас үүдэн БНХАУ Япон руу экспортлох ашигт малтмалын экспортоо зогсоосон нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлтийг өдөөж газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг хямралд оруулж байсан түүхтэй. Хэрвээ “БНХАУ газрын ховор элементийн экспортоо зогсоовол АНУ болон холбоотон улсууд ашигт малтмал, түүхий эд импортлох боломжтой бусад улсуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь гарцаагүй юм” гэж Гадаад харилцааны зөвлөл “Councilon foreign relations” хүрээлэнгийн судлаач Жонатан Хиллмэн онцлон тэмдэглэжээ. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч 6-р сард БНХАУ-тай чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийг дахин сэргээхээр тохиролцсон тухайгаа мэдэгдсэн ч ирээдүйд ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хямралт нөхцөлт байдал үүсэх эсэхээс болгоомжлох бодлого хэрэгжүүлэх нь гарцаагүй.  

ДОНАЛЬД ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙГИМПОРТЛОХ ӨӨР ЯМАР ХУВИЛБАРЫГЭРЭЛХИЙЛЖ БАЙНА ВЭ?

           Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа болонтүүний өмнөх Ерөнхийлөгч нар АНУ-ын чухал ашигт малтмал гадаадаас импортолдог хараат байдлыг багасгахын тулд тус улсын газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Трампын засаг захиргааны бодлогын зарим хувилбарууд нь:

1.     Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх: Энэ оны 3-рсард Трамп холбооны агентлагуудад дотоодын ашигт малтмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг уриалсан агуулга бүхий захирамж гаргасан.Түүнчлэн Трамп энэ оны 2-р сардсанаачлан байгуулсан “Эрчим хүчний давамгайллын үндэсний зөвлөл”-д уул уурхай, эрчим хүчний төслүүдийг төвлөрүүлэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зохицуулалтыг хийсэн байна. Түүнийдараа Трамп 4-р сард АНУ-ын компаниудад оффшорт буй чухал ашигт малтмалууд, газрын ховор элементүүдийг олж авах тогтолцоог бий болгох захирамж гаргасан. Уулуурхайн шинжээчдийн үзэж буйгаар дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь амаргүй юм.АНУ-ын хувьд хөнгөн цагаан, цайр гэх мэт чухал ашигт малтмалуудыг дотооддоо боловсруулан үйлдвэрлэдэг ч хязгаарлагдмал хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, газрын ховор элементүүдийг олборлож боловсруулдаг цорын ганц уурхай Калифорни мужид байрладаг.

Уул уурхайн шинжээчдийн таамаглаж буйгаар 2030 он гэхэд АНУ дэлхийн газрын ховор элемент, чухал ашигт малтмалын зах зээлийн 2 хүрэхгүй хувийг эзлэх төлөвтэй байгаа бол БНХАУ 31 хувийг эзлэх төлөвтэй байна.

 2.     Нөхөрсөг харилцаатай улсуудтай хамтран ажиллах: Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа ашигтмалтмалын нөөц ихтэй улсуудтай хамтран ажиллах, худалдааны гэрээ байгуулах боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.Дональд Трампын засаг захиргаа 2025 оны 5-р сард Украин улстай эрчим хүч, газрын ховор элементийн гэрээг байгуулсан . Тус гэрээний хүрээнд АНУ-д Украины ашигт малтмалын шинэ хэлэлцээрт давуу эрх олгождайны дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх хамтарсан хөрөнгө оруулалтын санбайгуулжээ. Трампын засаг захиргаа үүнтэй адил төстэй агуулга бүхий гэрээ, хэлэлцээрийг өөр хэд хэдэн улсуудтай байгуулсан. Энэ оны 6-рсард АНУ Конго улсын зүүн хэсэгт олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийгзогсоох зорилготойгоор Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) болон Руандагийн хооронд энхийн хэлэлцээр байгуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Тус хэлэлцэээрт БНАКУ-ын чухал ашигт малтмалын салбарт АНУ хөрөнгө оруулалтхийх боломжийг нээсэн. Үүний дараа АНУ нь (QUAD) түншүүд болох Австрали, Энэтхэг, Японулсуудтай хамтран БНХАУ-аас хамтын хараат байдлыг багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах агуулга бүхий хамтарсан чухал ашигт малтмалын санаачилгад гарын үсэг зурсан. Энэ оны 6-р сард болсон “Их 7”-ын бүлгийн уулзалтын үеэр АНУ болон бүлэгт багтдаг улсууд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллахаар санал нэгдсэн.

Photo credit: The Guardian

АНУ МОНГОЛ УЛСТАЙ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

АНУ Монгол улстай 1987 онд дипломат харилцаа тогтоож 1991 онд хоёр улсын хоорондох хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү сүүлийн жилүүдэд 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж 2019 онд байгуулсан “Стратегийн түншлэлийн тунхаглал”-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан үнэт зүйлс, институтуциудыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. АНУ-ын талаас Монгол улстай цэвэр эрчим хүч, газрын ховор элемент, хүнсний аюулгүй байдал, дижитал эдийн засаг гэх мэт салбаруудад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой тухай саналаа удаа дараа илэрхийлж байсан. Манай улсын гуравдагч хөрш АНУ-тай цаашид ногоон эрчим хүч, газрын ховор элементийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр улсын харилцааны түвшинг нэг шатаар ахиулах нь гарцаагүй.

Хоёр улсын хоорондох худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа өргөжин тэлсээр байна. АНУ Монгол улсууд 2023 онд “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх өргөн боломжийг бүрдүүлж тус улсын агаарын тээврийн хамгийн том тээвэрлэгч “United airlines” компани Монгол улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Монгол улстай чухал ашигт малтмал, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж ирсэн. 2025 оны 7-р сард Ерөнхийлөгч Трамп Монгол улсын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн ил захидалдаа “Стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлийн хүрээнд цаашид байгалийн баялаг, эрчим хүч, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлснийг онцлох нь зүйтэй. Уул уурхай, олборлолтын салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр тодорхой, тогтвортой байх нь манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг үр дүнг авчирна.