Монгол Улсад реформ хэрэгтэй байна. Харин юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ. Хоосон хийрхэл, хуурай шүүмжлэл биш бодит шийдэл, мэргэжлийн байр суурь, нэгдмэл үнэт зүйл, цэгцрэх үйл явц бидэнд илүү хэрэгтэй байна.
Намууд доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн системийг гацааж, нийгмийн хэт туйлшрал гаарч, авлига, хүнд суртал, шударга бус байдлыг үл тэвчих иргэдийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ бүхний эцсийн хохирогч нь иргэд, бид, бидний үр хүүхэд. Бидний ирээдүй үүний төлөөсийг төлөх ёсгүй.
Бид асуудлыг зөвхөн шүүмжлээд өнгөрөхгүй. Харин реформын бодит санал, шийдэл гарган бодлого тодорхойлох түвшинд залуус бид идэвхтэй оролцож, хүчтэй нөлөөлөх цаг нь болжээ.
Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн хүсэл, зориг нийлсэн залуус “Реформ клуб” байгуулж анхны уулзалтаа хийлээ. Нийгэм, улс төр, эдийн засаг, намуудын шинэчлэлээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, технологи хүртэл Монголын ирээдүйд, иргэн бүрт хамаатай асуудлуудыг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, хамтын хүчээр шийдэх нь бидний гол зорилго болно.
Залуус бид өнгөрсний үргэлжлэл, мөн ирээдүйн эхлэл юм. Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй, харин бид өөрсдөө хийх ёстой. Чиний, таны, бидний оролцоо л нийгэмд гэрэл асаах болно.










.jpg)
.jpg)




