Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн хүндэт харуул жагсаж, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай хамт гадаад улсын Элчин сайд нар эгнэж зогсоод, Төрийн дуулал эгшиглүүлэн түүнийг явуулав. Иргэдийн төлөөлөл ч нэлээд ирж. Ямартай ч түүнийг төв талбайгаасаа машид хүндэтгэлтэйгээр үдлээ.

Ийн тодотгосон нь учиртай. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгыг үдэх ёслол үүний дэргэд тун даруухан болж өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу л үдсэн нь тэр.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмаас
Хүндэт харуул жагсаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга тэргүүтэй цөөн тооны албаны хүн Төрийн ордны баруун талын нуман хаалганы дотор талын талбайгаас буюу хашаан дотроос машинд нь суулган үдэж байв.

Уг журмыг 2021 оны зургадугаар сарын 17-нд баталсан нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө гэсэн үг.  

Одоо тэр иргэн У.Хүрэлсүх болсон ч хуульд заасан хангамж, хамгаалалт эдэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан туршдаа авна. Мөн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх юм.

Ерөнхийлөгчийн тухай хуулиас

‍